Халдвар хамгааллын дэглэмийг сайн барьж ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 10-р хэсгийн хороо орон
нутгийн өглөөний 06 цагаас эхлэн санал авах үйл ажиллагааг явуулж байна. Тус
хэсгийн хороо энэ сарын 23-ны өдөр зөөврийн хайрцгаар 8 хүнээс санал авчээ.
“Манай хэсгийн хороон дээр 2195 сонгогч саналаа өгнө. Өглөөнөөс
хойш ирц өндөр хувьтай, завсарлагагүй явж байна. Бид халдвар хамгааллын
дэглэмийг сайтар барьж ажиллаж байна. Санал авах байр луу нэвтэрч байгаа бүх хүний
халууныг хэмжиж, амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутган оруулж байгаа. Мөн гарахад гарыг нь ариутгаад хогийн саванд хогийг нь битүүмжлээд үлдэж байна. Манай
хэсгийн хороон дээр өглөө нэг сонгогч саналаа хуудасныхаа зургийг гар утсаараа
дарж байгаад баригдсан. Тухайн сонгогчийг бичиг баримтынх нь хамт цагдаа аваад
явсан. Одоогоор дахиж ямар нэгэн зөрчил илрээгүй байна” хэмээн Улаангом сумын
10-р хэсгийн хорооны дарга Ц.Пагма хэллээ.