Тариаланчид зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 13:58:38

Тариаланч, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн аймгийн зөвлөгөөн Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд болж байна. Уулзалтаар Баялаг бүтээгчдийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийх ажлыг танилцуулж, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэднийг чадавхжуулах, зээлийн бодлогоор дэмжих талаар мэдээлэл өгч зөвлөлдөж байгаа аж.

Зөвлөгөөнд 20 сумын 150 гаруй  тариаланч, бизнес эрхлэгчид оролцож байгаа бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан, Монголын малчдын холбооны тэргүүн О.Мөнх-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцож тариаланч, бизнес эрхлэгчдэд аймгийн бодлого шийдвэрийг танилцуулж байна. Мөн Аймгийн ТЗУХ-ийн дарга С.Баярмагнай аймгийн Хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж оролцогчдоос санал бодлыг сонссон байна.

Хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотоос terbumtan.mn цахим хуудсын захирал, Баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхтайван иржээ. Тэрбээр, зөвлөгөөнд оролцогчдод төсөл бичих, төслийн бизнес санаа, шаардлагатай тоног төхөөрөмж хэрхэн сонгох талаар сургалт өгч оролцогчдод сургалт хийн гарын авлага, ном материалаар хангах юм байна. Түүний дараа Аж үйлдвэрийн яамны ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Оюунцэцэг Сум хөгжүүлэх сангийн зээл, Бичил зээл, ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл зэргийн талаар танилцуулж мэдээлэл өгнө.

Б.Мөнхзул

 

関連ニュース