Увсад сонгогчдын ирц 62,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-24 20:07:01

Увс /МОНЦАМЭ/. Орон нутгийн 16 цагийн байдлаар Увс аймгийн сонгогчдын 62,6 хувь нь саналаа өгөөд байна. Аймгийн төвийн сонгогчдын ирц 52,1 хувьтай байгаа бол хөдөөгийн 18 суманд 60-аас дээш хувийн ирцтэй байгаа аж.

Энэ удаагийн сонгуулиар Увс аймгийн хэмжээнд 52140 гаруй сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. Иргэдийг сонгуульд идэвхтэй оролцож, дөрвөн жилд ганц удаа тохиодог төр барих эрхээ баталгаажуулахыг аймгийн Сонгуулийн хорооноос уриалсаар байна.

УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог болох Увс аймагт гурван мандатын төлөө 4 нам, 3 эвслийн болон бие даагч нийт 23 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  

関連ニュース