Токиогийн оршин суугчдын талаас илүү хувь нь Олимпын наадмыг эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /BBC/.
Японы нийслэл Токио хотын оршин
суугчдын тэн хагасаас илүү хувь нь ирэх он хүртэл хойшлуулаад буй Олимпын
наадмыг зохион байгуулахын эсрэг байр суурьтай байгааг нэгэн санал асуулгын дүн
харуулжээ.
Японы хэвлэл мэдээллийн
хоёр байгууллагаас энэ сарын 26-28-нд явуулсан санал асуулгад оролцогчдын 51.7
хувь нь 2021 оны Олимпыг хойшлуулах юм уу дахин цуцлаасай хэмээн үзэж байгаагаа
илэрхийлсэн байна.
Олимпын наадмыг 2021
онд зохион байгуулахыг эсэргүүцэж буй хүмүүсийн 27.7 хувь нь наадмыг бүхлээр нь
цуцлахыг илүүд үзсэн бол үлдсэн хувь нь дахин хойшлуулсан нь дээр гэж үзжээ.
Харин 2021 онд
Олимпыг зохион байгуулахыг дэмжиж буй хүмүүсийн 31.1 хувь нь тэмцээнүүдийг танхимын
үзэгчидгүйгээр явуулах зэргээр наадмын хамрах хүрээг багасгах хэрэгтэй гэж
үзсэн бол 15.2 хувь нь хэвийн явуулахыг илүүд үзсэн байна.
Энэхүү санал асуулгад нийт 1030 хариу иржээ. Токиогийн Олимпын наадмыг энэ оны долдугаар сард
зохион байгуулахаар товлоод байсан боловч коронавирусний цар тахлын улмаас ирэх оны
долдугаар сар хүртэл хойшлуулсан билээ.