Дилма Руссеффийн асуудал Олимпод нөлөөлөхгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Prensa Latina/. Ерөнхийлөгч Дилма Руссеффийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн явдал нь Олимпын тоглолтод нөлөөлөхгүй, спортын их наадам амжилттай болно гэж “Рио-2016” наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Артур Нузман мэдэгджээ.
Бразилд өрнөж буй улстөрийн үйл явцад Зохион байгуулах хороо хүндэтгэлтэй хандан , тохиромжтой цаг бүрдсэн үед Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Нузман цааш нь хэлэхдээ “Олимп болон Паралимпын наадам бол бүх бразилчуудад зориулагдсан үйл хэрэг билээ. Тиймээс олон хүний хүч оролцоотойгоор зохион байгуулагдах гэж байгаа энэ удаагийн Олимпийн наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Д.Нямтулга