Умард Солонгосчууд цалинтайгаа тэнцэх шагнал авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-25 16:44:26

ПХЕНЬЯН. /TASS/. Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан улс орныхоо иргэдэд цалинтай нь тэнцэх шагнал олгох зарлигийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун гаргажээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /СТЦМА/ мэдээлснээр, ийм шагналыг цэргийнхэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, оюутнууд, тэтгэврийнхэн авах аж.

Умард Солонгосчууд урьд нь энэ чухал өдрөөр ихэвчлэн хөнжил эсвэл ханын цаг гэх мэт янз бүрийн бэлэг авдаг байжээ. СТЦМА-ийн мэдээлснээр, “Солонгосын Хөдөлмөрийн намд үнэнч, шударгаар зүтгэснийх нь төлөө умард солонгосчуудад уг шагналыг олгож байгаа аж”.

Солонгосын Хөдөлмөрийн намыг 1945 оны 10 дугаар сарын 10-нд байгуулагдсан гэж үздэг байна. Энэ өдөр Умард Солонгосын гол баяруудын нэгд тооцогддог.

Д.Жаргал

関連ニュース
コメント