Цагаанхайрханы төвийг тохижууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан сумын төвд явган хүний зам,
гэрэлтүүлэг бүхий 0.984 км бетонон зам, зогсоол баригдсан байна. Мөн айл өрх,
албан газруудад хаягжуулалт хийснээс гадна нийтийн эзэмшлийн талбайд сандал,
хогийн сав байршуулж, гуррван ширхэг хөтөч самбарыг босгожээ. Энэхүү
ажлыг улсын төсвийн 954.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Оож өргөө"
компани гүйцэтгэсэн байна.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэ ажлын гүйцэтгэл дээр улсын комисс ажиллаж
энэ сарын 12-ны өдөр ашиглалтад хүлээж авлаа.