Терроризмтой тэмцэхийг сануулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Терроризмын золиос бологсдыг дурсгалыг хүндэтгэх өдөр олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг олон улсад тэмдэглэхийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгээр шийдвэрлэсэн юм.
Дэлхийн улс орнууд терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ихээхэн хүчин чармайж амжилт гаргаж буй нь олон улсын терроризмын аюулын эрсдлийг бууруулах чухал хүчин болж буйг НЕБ-аас тэмдэглэжээ.
Улс орнуудын дотоодын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, иргэний дайн, зөрчил, мөргөлдөөнтэй холбоотой алан хядлагтай тэмцэх нь бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх, улмаар мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахад оршиж буйг энэ өдөр сануулж, терроризмын эсрэг тэмцэхэд дутагдаж буй зүйлд олон улсын анхаарыг хандуулахад чиглэдэг.
Манай улсад Улсын Их Хурлаас 2004 оны 4 дүгээр сарын 23-нд Терроризмтой тэмцэх тухай Монгол Улсын хуулийг батлан гаргаснаар тус улсад терроризмтой тэмцэх эрх зүй, зохион байгуулалтын үндэс бүрдсэн юм.