Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хог тээвэрлэх автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-31 16:56:38

Увс /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-т хог тээвэрлэх автомашин болон цахилгаанаар ажилладаг гурван мотоцикл ирсэн байна.

Аймгийн төвийн гэр хорооллын болон нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг ачиж зайлуулах ажлыг тус байгууллага хариуцаж ажилладаг юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамгийн чухал хэрэгцээ шаардлагатай унаа машиныг мотоциклын хамт шийдвэрлэж өгсөнд тус байгууллагын хамт олон баяртай байна.  

“Улаангом хотын хог хаягдлын менежментийг сайжруулахад яамнаас байнга дэмжсээр ирсэн. Энэ удаад хог ачих том оврын автомашин болон хотын төв доторх хог хаягдлыг цэвэрлэх гурван дугуйтай мотоцикл гурван ширхэгийг олгож бидний ажлыг хөнгөвчилсөнд баяртай байна” хэмээн “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцог хэллээ.

関連ニュース