Энэ жил арвин ургац хураах урьдчилсан тооцоо гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-09-09 20:22:20

Увс /МОНЦАМЭ/. Газар тариалан эрхлэгчид ургац хураалтын бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жилийн тухайд Увс аймгийн тариаланчид арвин ургац хураах урьдчилсан тооцоо гарчээ. Аймгийн газар тариалангийн гол бүс нутгуудаар өнгөрсөн сарын эхэнд хур тунадас бага орсон бол сарын дунд үеэс хойш харьцангуй хур бороо элбэгтэй байсан байна.

Одоогийн байдлаар төмс, хүнсний ногооны хувьд түүвэр хураалт эхэлжээ. Харин үр тарианы хувьд сүүн болцын төгсгөл шатанд яваа тул хараахан хураах болоогүй байгаа аж.

Газар тариалан эрхлэгчдийг комбайн, техник, тоног төхөөрөмжөө засварлаж бэлтгэл ажлаа сайтар хангахыг мэргэжлийн байгууллагын зүгээс сануулж байна.

 

 

 

関連ニュース