Гэр хорооллын айл өрхүүдийн хогийг хуваарийн дагуу ачна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-09-09 20:07:22

Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-аас аймгийн төвийн айл өрхүүдийн хог хаягдлыг ачих ажлыг түр хойшлуулаад байсан юм. Учир нь амралт, аялал зугаалгын сарууд үргэлжилсэнтэй холбогдуулан ихэнх ажилчид нь ээлжийн амралтаа авсан байна. Тэгвэл энэ сарын 7-ноос эхлэн хог хаягдлыг ачиж зайлуулах ажлыг хуваарийн дагуу явуулж байна. Тодруулбал 5-р баг 9-р сарын 7, 8-нд, 11-р баг 9, 10-нд, 4-р баг 11, 12-нд, 2-р баг 13, 14-нд, 1-р баг 15, 16-нд, 6-р баг 17, 18, 19-нд, 7-р баг 20, 21, 22-нд, 9-р баг 23, 24, 25-нд, 10-р баг 26, 27, 28-нд, 12-р баг 29, 30-нд гэсэн хуваарийн дагуу ачилт хийж байгаа аж.

Гэр хорооллын хог хаядлыг ачих, тээвэрлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан хариуцагч байгууллагаас иргэдийг хуваарьт өдрөөсөө олон хоногийн өмнө хогоо ил гаргаж тавихгүй байх, ачилт хийгээд явсны дараа хог хаяхгүй байхыг анхааруулж байна.

 

関連ニュース