Өнгөт арьст британичуудад зориулж шуудангийн хайрцгийг хараар буджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
zayaa3233@gmail.com
2020-10-05 14:07:52

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Сувилагч Мэри Сикол, жүжигчин Ленни Хенри тэргүүтэй өнгөт арьст британичуудад хүндэтгэл үзүүлж дөрвөн шуудангийн хайрцгийг хар өнгөөр буджээ.


Аравдугаар сард болсон “Өнгөт арьстнуудын сар” арга хэмжээний хүрээнд Лондон, Глазго, Кардифф, Белфаст хотод байрлах "Royal Mail" шуудангийн хайрцгуудыг будсан байна. Энэ нь өнгөт арьст британичуудын амжилтыг тодотгон харуулах зорилготой гэж компани мэдээлжээ.


Шуудангийн хайрцганд байрлуулсан тусгай маркан дээрх QR кодыг уншуулснаар хар арьст британичуудын жагсаалтыг харж болох юм. 


“Royal Academy”-ийн 250 жилийн ойд зориулан тусгай марк зохион бүтээсэн зургаан уран бүтээлчийн нэг болох Инка Шонибарегийн "Рояал Акедеми дахь дараалал" нэртэй маркийг "Royal Mail" компанийн захиалгаар онцолжээ.


"Хамтын нөхөрлөлийн орний иргэний хувьд түүхийн томоохон орон зайд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан нь миний хувьд чухал" гэж Ноён Шонибаре хэлсэн байна.

関連ニュース