Сэтгүүлчид төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Иргэд, сэтгүүлчид хамтран орон нутгийн төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх нь” төслийг нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр МСНЭ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд иргэд
болон сэтгүүлчдийг чадавхжуулах замаар төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх, боловсруулах,
дүн шинжилгээ хийх, мэдээллийг иргэдэд түгээх зорилго бүхий “Monitoring talks” уулзалтыг энэ сарын 28-29-нд өдрийн 3 удаагийн давтамжтайгаар зохион
байгуулж байна.
“Monitoring talks” уулзалтаар орон нутгийн өмч хөрөнгийн
дуудлага худалдааны зар мэдээний хүртээмж, оролцоо болон орон нутгийн хөгжлийн
сангийн зарцуулалт, мэдээллийг нягтлах, байгаль хамгаалах сангийн төсвийн төлөвлөлт,
зарцуулалтын талаар ярилцсан юм. Орон нутгийн төсвийн талаар иргэдийн мэдэх
эрхээ эдлэх, мэдээлэл олж авах, мэдлэгт суурилсан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,
төсвийн зарцуулалтын мэдээг хаанаас олж авах, хэрхэн оролцоотой хяналттай байх зэрэг
олон үр дүнтэй мэдээллүүдийг өгсөн энэхүү уулзалтад оролцогчид улам бүр
нэмэгдсээр байна.
