Нью-Йоркт 1.1 сая гаруй хүн саналаа урьдчилж өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нью-Йорк хотын 1.1 сая гаруй оршин суугч 11 дүгээр сарын 3-нд товлосон бүх нийтийн сонгуульд саналаа урьдчилж өгсөн гэж тус хотын сонгуулийн хороо мэдээлжээ.
Нью-Йоркт урьдчилсан санал хураалт 10 дугаар сарын 24-нд эхэлж, 11 дүгээр сарын 1-нд дууссан байна. Сонгуулийн хорооны хамгийн сүүлийн мэдээгээр, Нью-Йоркийн 1 119 056 оршин суугч саналаа урьдчилж өгчээ. Тус хотын Бруклин дүүрэгт сонгуулийн ирц хамгийн өндөр гарсан байна. Бруклинд 373270 хүн саналаа өгчээ. Тус дүүргийн дараагаар Куинз (250.08 мянга гаруй), Манхэттэн (238.5 мянга гаруй), Бронкс (153.07 мянгаас дээш), Статен Айленд (104.04 мянга гаруй) дүүргүүд орсон байна.
Флорида муж улсын Их сургуулийн профессор Майкл Макдональдийн бүтээсэн “United States Elections Project” цахим хуудсанд мэдээлснээр, АНУ-д 93.2 сая гаруй хүн саналаа урьдчилж өгсөн байна. Саналаа урьдчилж өгсөн сонгогчдын тоогоор Калифорни муж улс тэргүүлсэн бөгөөд тус муж улсад 10 579 368 хүн саналаа өгчээ. Техаст 9 718 648 хүн саналаа урьдчилж өгсөн бол тус муж улсын дараа Флорида (8.7 сая), Хойд Каролина (4.53 сая) муж улсууд орж байна.