“Цэвэр гар амьдралыг аварна” уралдаанд 68 хүүхэд бүтээлээ ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн
газраас “Гараа угаая” аяныг өрнүүлж эхлээд байна. Гарын ариун цэврийн талаар олон нийтэд мэдлэг
олгох, гараа тогтмол угааж, коронавирусний халдвар болон амьсгалын замын бусад өвчнөөс сэргийлэх дадал
хэвшилтэй болгох зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа аж.
Энэ хүрээнд аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд “Цэвэр гар
амьдралыг аварна” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан байна. Уг уралдаанд
нийт 68 хүүхэд бүтээлээ ирүүлснийг удахгүй дүгнэж олон нийтийн хүртээл болгох
юм байна. Энэхүү ажил нь хүүхэд багачууд, ард иргэдийг коронавирусний халдварт
өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн тустай, ач холбогдолтой, нөлөөллийн ажил
боллоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.