Францад нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирустэй холбоотой гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /TASS/.
Нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирусний
хүндрэлтэй холбоотой байна гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.
“Сүүлийн хоёр сарын хугацаанд
коронавирусний халдвар авснаасаа хойш 10 мянга орчим хүн нас баржээ. Сүүлийн
долоо хоногуудад бид өдөр бүр 400-500 мянга орчим хүнээ алдаж байна. Одоогоор
нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирусний улмаас бүртгэгдэж
байна. Цар тахлын хоёр дахь давлагаа Францад тун хүчтэй дэгдэж байгаа бөгөөд
оргил үедээ хүрэхэд ойрхон байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.
Үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэг
Эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас хаалгаа барихаас өөр аргагүйд
хүрээд буй үйлдвэрлэлүүдийг дэмжсээр байх болно гэдгийг Францын ерөнхий сайд
мэдэгдэв.
“Хаагдахаас аргагүй байдалд ороод буй бүх үйлдвэр, компаниудад бид эдийн
засгийн дэмжлэг үзүүлсээр байх болно. Ард олныг цар тахлаас хамгаалах үүрэг хариуцлагыг
эрх баригчид хүлээнэ. Түүнчлэн хорио цээрийн дэглэмийн хохирогч болсон
үйлдвэрүүдийг эдийн засгийн хувьд хамгаалахыг зорьж байна” хэмээн Кастекс
мэдэгджээ.
Халдварт өвчний нөхцөл байдал ойрын хугацаанд дээрдвэл Францад хязгаарлалтын
арга хэмжээг 12 дугаар сарын 1-нээс эрх баригчид зөөлрүүлж магадгүй байна. Хорио
цээрийн дэглэмийн улмаас эдийн засгийн идэвх 11 дүгээр сард 12 хувиар суларч
магадгүйг Кастекс цохон тэмдэглэв.
Францад тогтоосон хорио цээрийн дэглэм
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны захирамжид дурдсанаар, тус улсад 10
дугаар сарын 30-наас дор хаяж 12 дугаар сарын 1 хүртэл тусгаарлалтын арга
хэмжээг дахин нэвтрүүлснээр кафе, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газрууд,
спорт заалууд хаагдсан байна.
Хойшлуулж боломгүй шалтгаантай ажил гарах, эмчид үзүүлэх, нийгмийн тусламж авах, шүүх хуралд оролцох тохиолдолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглосон байна. Хорио цээрийн дүрмийг зөрчсөн иргэд 135 еврогоор торгуулах аж.
Хязгаарлалтын сулруулах нь хөнгөн хуумгай алхам болно
Эрүүл ахуйн хязгаарлалтыг одоо зөөлрүүлвэл хөнгөн хуумгай алхам болно гэж
Кастекс үзэж байна. Цар тахлын нөхцөл байдал тус улсад тогтворгүй байгаатай
холбогдуулан хязгаарлалтыг 15 хоногийн турш өөрчлөхгүйгээр хэвээр байлгах аж.
“Эрүүл ахуйн хязгаарлалтуудыг
сулруулах нь хөнгөн хуумгай алхам болно. Цар тахлын нөхцөл байдал аюултай
хэвээр байна. Өвчтөнүүдийн 40 гаруй хувь нь 65-аас доош насны хүмүүс бөгөөд
эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна” гэж Кастекс мэдэгдэв.
Эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлууд цар тахлын эхний давлагаа дэгдэх үеийн
үзүүлэлтийг давжээ. Гучин секунд тутамд эмнэлэг шинэ өвчтөн хүлээж авч байгаа
бол 3 минут тутамд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжиж байна хэмээн
Кастекс онцлов.