Аймгийн хэмжээнд гурван постод алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-13 18:52:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд гурван постод алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Баруун-Урт, Мөнххаан, Түмэнцогт сумын замд постуудыг байрлуулан Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Харин аймгийн хэмжээнд өдөр бүр 18 чиглэлд 34 алба хаагч 11 тээврийн хэрэгслээр хөдөлгөөнт эргүүл хийж байгаа аж. Одоогоор гудамж талбайд эргүүл, хяналт гараагүй. Гэхдээ иргэдийн хөл хөдөлгөөн их байгаа учир уг ажлыг эрчимжүүлж, орон нутагт ч бүх нийтийн хөл хориог хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

関連ニュース