Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дарга нарт үүрэг чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-18 11:41:18

Архангай /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, байгууллагынхаа ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор аймгийн Онцгой комиссоос энэ сарын 17-ны өдөр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дарга нарт дараах үүргийг өгөв.

Эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг өдөрт 3-аас доошгүй хийх, албан хаагчдынхаа амны хаалт хэрэглэх, гар угаах, ундны цэвэр халуун усаар хангах, банкууд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, зай барих нөхцөлийг бүрдүүлэх, эцэг, эхийн үүргээ ухамсарлаж, хүүхдээ өөрсдийн хараа хяналтад байлгах, гэр бүлдээ зөвлөгөө өгөх, голомтот орон нутагт зорчсон ажилтан байгаа бол гэртээ тусгаарлан, өрхийн болон сумын эмчийн хяналтад байж, онлайнаар ажлаа хийх, алба хаагчид утсаа байнга нээлттэй байлгах, байгууллагын алба хаагчдыг үнэмлэхжүүлэх, ажлчдын цагийн хуваарь, ээлжийг тодорхой болгох зэрэг 11 чиглэлийн үүргийг өгсөн байна.

関連ニュース