Шинээр томилогдсон Засаг дарга нар үүрэгт ажилдаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-07 17:08:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр захирамж гаргаж зургаан сумын Засаг даргыг томилон батламжиллаа.

Тодруулбал, харьяа сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар нэрийг нь дэвшүүлж, Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг нь хянагдаж ирсэн Д.Есболатыг Өлгий сумын Засаг даргаар, Б.Есболатыг Ногооннуур сумын Засаг даргаар, Н.Хибатайг Буянт сумын Засаг даргаар, А.Жамбалыг Бугат сумын Засаг даргаар, Ш.Айбекийг Алтанцөгц сумын Засаг даргаар, А.Исатайг Сагсай сумын Засаг даргаар тус тус томиллоо.

Тэрээр ирэх дөрвөн жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад онцгой анхаарах, төрийн албаны чадавхыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, авлигаас ангид байхыг үүрэг болголоо.

関連ニュース