А.Меркель дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр дахин тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /The Independent/. Америкийн “Forbes” сэтгүүл "Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалт"-ыг 17 дахь жилдээ танилцууллаа.
2020 оны жагсаалтыг
Германы канцлер Ангела Меркель 10 дахь жилээ дараалан тэргүүлжээ. Тэрбээр энэхүү
жагсаалтад 15 дахь жилээ бичигдэж буй нь энэ юм.
Энэхүү жагсаалтын
хоёрдугаарт Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард бичигдсэнээр өнгөрсөн оны
байр сууриа хадгалжээ.
Харин АНУ-ын дэд
Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис гуравдугаарт бичигдсэн байна. Тэрбээр
АНУ-ын анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болохын сацуу уг албан тушаалыг хашсан анхны
өнгөт арьст, Энэтхэг гаралтай Америк иргэн болох юм.
Эхний таван байрт
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, буяны үйлстэн Мелинда Гейтс нар
жагсжээ. Олны танил эмэгтэйчүүдээс Их Британийн хатан хаан Элизавета 46 дугаарт,
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн 32 дугаарт тус тус бичигдсэн байна.