Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хангал суманд энэ сарын 29-нд хүн усанд унасан хэрэг гарлаа.
Тус сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэх газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т осолдлоо гэсэн дуудлагыг тус өдрийн 18:05 цагт Хялганат тосгоны Онцгой байдлын газар хүлээн авчээ. Онцгой байдлын 13 алба хаагч 18:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 60 км газарт завьтай самналт хийсэн боловч одоогоор осолдсон иргэнийг олоогүй хэвээр байна.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Т нь эрэгтэй, 38 настай юм байна.
П.Батням