Францын гал сөнөөгчид шинжилгээ хийхэд тусалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-24 18:03:09

ЛОНДОН. /BBC/. Францын гал сөнөөгчдийн баг хил дээр гацаад буй Их Британийн ачааны тэрэгний жолооч нарт коронавирусний 10 мянган оношлуурыг тараахад тусалж байна.


Франц ачааны тэрэгний жолооч нарт хилээр нэвтрэхээсээ өмнө шинжилгээ өгөх шаардлага тавьж байгаа бөгөөд хариу нь сөрөг гарсан тохиолдолд нэвтрэхийг зөвшөөрөх юм.


Их Британийн Зэвсэгт хүчний алба хаагчид оношлуур тараах ажилд хэдийн гар бие оролцож эхэлжээ. "The Independent" сонинд мэдээлснээр, Английн Кент гүнлэгт 6000 ачааны тэрэг гацаад байгаа ажээ. 


Францын 26 гал сөнөөгч уг ажиллагаанд тусламж үзүүлж байгаа талаар Францаас Их Британид суугаа Элчин сайд Катрин Колонна “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

関連ニュース