Грекийн ерөнхийлөгч коронавирусний вакцин хийлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АФИН. /ERT-1/. Грекийн Ерөнхийлөгч Катерина
Сакелларопулу ням гарагт Афин хотын "Эвангелисмос" эмнэлэгт коронавирусний
вакцин хийлгэснийг “ERT-1”
телевизийн эфирээр шууд дамжуулан үзүүлжээ.
Вакцин хийлгэснийх
нь дараа түүний дэргэд байсан эмч, сэтгүүлчид Катерина Сакелларопулуд алга
ташин баяр хүргэжээ. "Эвангелисмос" эмнэлгийн сувилагч Эфстатия
Камписиули, настай өвчтөн Михалис Йованидис нар Грект вакцин хийлгэсэн эхний
хүмүүс болсон байна. Тэд Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакциныг
хийлгэжээ.
Дараагийн удаад
тус улсын Ерөнхий сайд Киракосу Мацотакису вакцин хийлгэх аж.
“Pfizer” компанийн
9750 тун вакциныг Грек баасан гаргийн орой хүлээн авчээ. Нийгэмд үлгэр
дууриалал болохын тулд эхний ээлжинд эмч, сувилагч нар болон улс орны
удирдагчид, сайд нар, парламентын гишүүд, намын удирдагчид вакцинжуулалтад
хамрагдаж байгаа аж. Араас нь 65-аас дээш насны 2.4 сая орчим хүн хамрагдах бол үүний дараа эрсдэлийн бүлэгт багтаж буй 18-аас 65 хүртэлх насны архаг хууч өвчтэй хүмүүст
вакцин хийх аж.