Ирак “Pfizer” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-28 14:03:16

БАГДАД. /Al-Sumaria/. Иракийн эрх баригчид Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан коронавирусний вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.


Энэ тухай Иракийн Эрүүл мэндийн сайд Саиф аль-Бадр мэдэгдсэн байна.


Иракийн Эмийн хяналтын газар коронавирусний цар тахалтай тэмцэх зорилгоор Америкийн “Pfizer компанийн бүтээсэн вакциныг онцгой байдалд хэрэглэх зөвшөөрлийг олголоо хэмээн тэрбээр мэдэгджээ.


Иракт одоогоор коронавирусний халдварын 590 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 13 мянга орчим өвчтөн нас барсан байна. 

関連ニュース