Онцгой байдлын газар 2020 оны шилдэг алба хаагчдаа тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-30 14:13:54

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газраас 2020 оны ажил мэргэжлийн шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнал гардууллаа.Тодруулбал, тус газраас 2020 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээнд идэвх санаачлага, үр бүтээл гарган мэдлэг чадвараа дайчлан, хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, энэ оны дүнгийн хурлаа хийжээ.

 2020 оны ажлын үр дүн, мэргэжлийн чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдаас онцлон танилцуулъя.

 -Монгол Улсын Шадар сайдын тушаалаар "Онц гал сөнөөгч" тэмдгээр Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Б.Алтансүх

-ОБЕГ-ын "Хүндэт жуух бичиг"-ээр Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн Шуурхай удирдлагын оператор ахлах ахлагч Л.Оюунсүрэн

- "Баярын бичиг"-ээр  Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Э.Мөнх-Эрдэнэ

угацааны ахлах дэслэгч цолоор Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбаатар

-Онцгой байдлын газрын "Хөдөлмөрийн аварга мэргэжилтэн"-ээр газрын ахлах нягтлан бодогч хошууч Г.Мөнхсоёл, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Л.Бастөгс нар

-"Хөдөлмөрийн аварга аврагч"-аар Зуунмод сум дах Эрэн хайх аврах бүлгийн аврагч ахлагч Т.Батжаргал

-"Хөдөлмөрийн аварга Аврагч-гал сөнөөгч"-өөр  Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Э.Чингүүнжав, ахлагч Б.Жамба,  Гал түймэр унтраах, аврах 75-р ангийн аврагч- гал сөнөөгч дэд ахлагч Ш.Даваадорж нар

-"Хөдөлмөрийн аварга жолооч"-оор Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч З.Алтанхүү, Гал түймэр унтраах, аврах 75-р ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Э.Гантөмөр

- "Хөдөлмөрийн аварга үйлчилгээний ажилтан"-аар Жаргалант сум дах УНЭШСТ- ийн нярав Б.Гантөмөр

- "Хөдөлмөрийн аварга Шуурхай удирдлагын оператор"-оор  Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн шуурхай удирдлагын оператор ахлах ахлагч Л.Оюунсүрэн

хлах ахлагч цолоор архив бичиг хэргийн эрхлэгч Б.Уянга,  Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн Ггал унтраах автомашины жолооч С.Цэрэнжамба,  Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн аврагч гал сөнөөгч Ж.Өлзий-Эрдэнэ, ахлагч цолоор Эрэн хайх аврах салбарын аврагч Т.Батжаргал нар тус тус  шагнагдлаа.

Мөн тус арга хэмжээний үеэр алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд залуу алба хаагчдынхаа гэр бүлийг дэмжих зорилгоор байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан 30 ширхэг угаалгын машин, хөлдөөгчийг гардуулан өгөв.

 

関連ニュース