Энэ оны хариуцлагатай залуу гэр бүлүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-30 20:38:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Бидний дэлхий” НҮТББ хамтран “Хариуцлагатай гэр бүл” аяныг энэ оны 12 дугаар сарын 10-25-ны өдөр зохион байгуулжээ.

Тус аяны үйл ажиллагаа нь орон нутгийн залуу гэр бүлийн нийгмийн хариуцлага, идэвх оролцоог нэмэгдүүлэх, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үлгэр жишээ эерэг хандлагатай залуу гэр бүлийн туршлага, давуу талыг нийгэмд сурталчлан таниулахад чиглэж байв.

Аяны хүрээнд угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн картыг албан байгууллагуудад тарааж, арга зүйг түгээн дэлгэрүүлэх ажил хийв. Түүнчлэн коронавирусний халдварын тархалтын үед ажиллаж байгаа байгууллагуудын нийт 20 залуу гэр бүлийг шалгаруулах ажлыг тус тус зохион байгуулжээ.

Улмаар шинэ оны босгон дээр энэхүү аяны үйл ажиллагааг дүгнэж, байгууллагуудаас “Хариуцлагатай залуу гэр бүл”-ээр шалгарсан гэр бүлийг өнөөдөр шагнаж урамшуулсан юм.   

Тодруулбал, онцгой нөхцөл байдлын үед иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж буй Хариуцлагатай залуу гэр бүл”-ээр Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтан Ч.Нямсүх, Цагдаагийн алба хаагч М.Гантулга, Эрүүл мэндийн газрын ажилтан Б.Одхүүгийн гэр бүл шалгарчээ.

Мөн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Ж.Цэцэгмаа, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.Жавзмаа, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн офицер Б.Мөнхбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Я.Гантуяагийн гэр бүл тус тус шалгарав.

Түүнчлэн Онцгой байдлын газрын алба хаагч Б.Булганзориг, “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын ажилтан Ө.Баасанжав, “Шим Ус” ТӨҮГ-ын ажилтан М.Нансалмаагийн гэр бүл шалгарлаа.

Мөн “Ховд дулааны станц ТӨК-ийн ажилтан Б.Энхболд, Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ажилтан Ц.Нармандах, Авто тээврийн газрын ажилтан П.Батбаярын гэр бүл шалгарав. “АЗЗА” ТӨХК-ийн ажилтан Г.Болдцэрэн, Хот тохижуулах газрын ажилтан Б.Серехан, Жаргалант телевизийн сэтгүүлч П.Гантөмөрийн гэр бүл шалгарчээ. Мөн ГБХЗХГ-ын ажилтан Ж.Батсайхан, УЦУОШГ-ын ажилтан Б.Даваабал, БОЭТ-ийн эмч Д.Ганбарс, Зооноз өвчин судлалын төвийн ажилтан Б.Лхагва-Очир нарын гэр бүлийг 2020 оны “Хариуцлагатай гэр бүл”-ээр шалгаруулж өргөмжлөл, зургийн цомог, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан байна.  

Үүнээс гадна “Хариуцлагатай гэр бүл” цахим фото зургийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан аж. Үүнд, Ш.Хаянхярваа, О.Дашзэвэг, Т.Өнөржаргал, Б.Шинэгэрэл, Б.Оргилсайхан нар тэргүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авав.   

関連ニュース