Сайхан сум "Хаалга"-тай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Сайхан сум аймгийн төвөөс очих зүгт хаалгатай боллоо. Энэхүү хаалгыг Сайхан сумын 8 жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн анги хамт олноос төрөлх сумандаа бэлэглэж байгаа юм байна.
Харин өнгөрсөн 2015 онд Сайхан сумын ЕБС нь 12 жилийн сургалттай болж өргөжсөн. Тус сум нь ойт хээрийн бүсэд 2773 ам.км нутаг дэвсгэртэй, 1000 - аад өрх, 3000 - аад хүн амтай, Өрөмийн, Өрөхтий, Уран тогоо, Мандал, Өргөөт, Саадагт зэрэг унтарсан галт уул бүхий сум билээ. Дөрвөн түмэн адуутай тоолуулснаар Монгол Улсын хэмжээнд хамгийн олон адуутай сум болсон юм.
П.Батням