Бельги хилээр нэвтрэх хүмүүст тавих шаардлагаа чангатгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-31 13:00:10

БРЮССЕЛЬ. /CNN/. Бельги коронавирусний илүү хурдан халдварладаг шинэ хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилээр нэвтрэх хүмүүст тавих шаардлагаа чангатгахаар болжээ.


Өнөөдрөөс мөрдөх шинэ дүрэм журмын дагуу Бельгид ирж буй хүмүүс долоон хоног тусгаарлагдах бөгөөд тусгаарлалтын эхний болон сүүлийн өдрөө коронавирусний шинжилгээ өгөх ёстой.


Ийнхүү долоо дахь өдрөө өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс тусгаарлалтаас гарах бол эерэг гарсан хүмүүс дахин долоо хоног тусгаарлагдах шаардлагатай болно.


Энэхүү дүрэм журмыг ирэх нэгдүгээр сарын 15-ныг дуустал мөрдөнө. Бельгийн эрх баригчид Их Британиас ирэх зорчигчдод энэ сарын 23-31-нд хэсэгчилсэн хориг тогтоогоод байгаа юм. 

関連ニュース