Домогт боксчин Мухаммад Али эмнэлэгт хэвтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН. /ВВС/. Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга, домогт боксчин Мухаммад Али амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Өдгөө 74 настай боксчинд эмч нар өвчнийг нь хүндрэхээс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа бөгөөд түүний биеийн байдал “тогтвортой” байгаа гэнэ. Тэрбээр удахгүй эмнэлгээс гарч магадгүй байна.
Алиг зодог тайлснаас хойш 1984 онд Паркинсоны өвчтэй гэж оношилжээ.
Дэлхийн гурван удаагийн аварга Али шээсний замын хүнд хэлбэрийн үрэвслийн улмаас хамгийн сүүлд 2015 оны нэгдүгээр сард эмнэлэгт хэвтэж байсан юм.
Г.Доржханд