Ховдод үйлчилгээний салбарынхан тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 393.8 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оноос 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт бүтээгдэхүүний 36.3 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хийжээ. Мөн үйлдвэрлэлийн салбарт 22.8 хувь, үйлчилгээний салбарт 40.9 хувь нь бүтээсэн байна.
Нэг хүнд ногдох
дотоодын нийт бүтээгдэхүүн 4461.7 мянган төгрөг байгаа нь өмнөх оноос хоёр
хувиар өссөн үзүүлэлт. Улмаар
аймгийн
тэргүүлэх салбар нь үйлчилгээний салбар гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсийн “Хүн амын амьдран буй орчин, нийгмийн үзүүлэлт 2020” номд тэмдэглэжээ.