Ж.Байден вакцины хоёр дахь тунг хийлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден Америкийн
“Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан коронавирусний вакцины
хоёр дахь тунг хэвлэлийн ажилтнуудын дэргэд хийлгэжээ.
Тэрбээр эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхийн сацуу вакциныг даруй
түгээхийн ач холбогдлыг цохон тэмдэглэжээ. Ж.Байден 12 дугаар сарын 21-нд
вакцины эхний тунг хийлгэсэн юм.
“Pfizer”, “BioNTech” компаниудын
гарган авсан вакциныг АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын
хяналтын газар 12 дугаар сард хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Түүнчлэн "Moderna" компанийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.