“Telegram” хавсралтын таталтын тоо огцом нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-12 10:42:40

НЬЮ-ЙОРК. /The Daily Telegraph/. АНУ-ын хэрэглэгчид лхагва гаргаас ням гараг хүртэлх хугацаанд “Telegram” мессенжерийг 545 мянган удаа татжээ.


Энэ үзүүлэлтийг өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад гурав дахин илүү аж.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Twitter” болон “Facebook”-н хаяг хаагдсаны дараа  түүнийг дэмжигчид “Telegram”-н хавсралтыг олноороо татах болжээ. Үүнээс гадна "WhatsApp" мессенжерийн нууцлалын бодлого шинээр гарсантай холбоотойгоор Telegram”-н таталт ийнхүү өссөнийг онцолж байна. 


Тийнхүү Д.Трампын дэмжигчдийн нөлөөгөөр “Telegram” АНУ-д хамгийн их татагдсан хавсралтуудын хоёрдугаарт бичигдсэн байна. 

関連ニュース