Капитол руу халдсан өдөр “CNN” сувгийг хамгийн олон хүн үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /AP/. АНУ-ын Капитолын байр луу халдсан өдөр “CNN” сувгийн үзэгчдийн тоо 40 жилийн түүхэнд нь байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрлээ гэж “Nielsen” судалгааны байгууллага мэдээлжээ.
“CNN” сувгийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт дунджаар 5.2 сая хүн үзсэн нь 2016 оны сонгуулийн үеэр тогтоож байсан дээд үзүүлэлтийг /5.1 сая/ давсан байна.
“Nielsen”-ий мэдээллээр, “CNN”-ийг 2001 оны есдүгээр сарын 11-нд 4.47 сая хүн үзэж байжээ. Капитол эзлэгдсэн өдөр “MSNBC” сувгийг дунджаар 4 сая, “Fox News”-ийг 3 сая хүн үзжээ.