Австралийн элчин сайд Ж.Лантри Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДАвстрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри Ховд аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан болон удирдах албаны хүмүүстэй уулзлаа.
Ховд аймгийн Засаг дарга Элчин сайдад аймаг орон нутгийн ажлаас товч танилцуулаад, манай аймаг газар тариалан эрхлэхэд хөрс нь үржил шимтэй, усны нөөц сайтай, нарны илч сайн учраас тохиромжтой гэдгийг дурдаад, аймгийн газар тариалангийн стратегийн бодлогын талаар танилцууллаа.
Ноён Элчин сайд Ж.Лантри ”Ховд аймаг хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалтыг яаж дэмждэг, зардал багатай технологийг үр дүнтэй сайн хэрэглэх нь чухал гээд нарны илчийг зөв цаг хугацаанд хадгалж чадах технологийг жимс, жимсгэнэ тариалахад хэрэглэх талаар санал солилцлоо.
Австралийн Элчин Сайд Ж.Лантри Ховд аймагт гурван өдөр ажиллах бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар, сайн дурын ажилтнуудтай уулзах, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй уулзаж, хүлэмжийн аж ахуй, газар тариалангийн талбайгаар орж тариаланчидтай уулзах юм.
Мөн Ховд аймгийн эко сургуулийн төлөөлөл Эрдэнэбүрэн сумын сургуулийн ажилтай танилцаж, Ховд их сургуулийн захирал М.Алтанбаганатай тус тус уулзалт хийх хөтөлбөртэй иржээ.
А.Бямбасүрэн