Уран гулгалтын ДАШТ үзэгчгүй болох төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА.
/TASS/. Уран
гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/ үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас тэмцээн цуцлагдсан юм. Харин энэ жил ISU тэмцээнийг Стокгольмд гуравдугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг гаргажээ.
Олон улсын
тэшүүрийн холбооны зөвлөл нэгдүгээр сарын 25-наас 31-ний хооронд Загреб хотод
зохион байгуулахаар төлөвлөж байсан Европын аварга шалгаруулах тэмцээн болон
Бээжин хотод өнгөрсөн 12 дугаар сард болох ёстой байсан Гран-при, Харбин хотод
болох өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг коронавирусний улмаас цуцалсан
юм.