Дорноговийн 30 хүүхэд Японд аялна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-08 12:39:49

Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоогоод 5 жил болжээ.  Хамтын ажиллагааны хүрээнд Шизүока мужийн Бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Naohiro fujiwara тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 08-нд  Дорноговь аймагт зочилж  тус аймгийн ИТХ,ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд муж хооронд ажилтан мэргэжилтний солилцоо, сурагч солилцоо, эдийн засгийн салбарын солилцоо, ойжуулах гээд олон салбарыг хамарсан ажил зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсныг албаныхан онцлов.

Мөн 2016-2017 оны хооронд  БСШУЯ-ны шугамаар 20 хүүхэд, Дорноговь аймгаас 30 сурагчийг аялуулахаар салбарын яам, Дорноговь аймаг Шизүока муж хооронд гурвалсан гэрээг зурсан байна.

Энэ оны наймдугаар сард Шизүока мужийн захирагч Кавакацу Дорноговь аймагт айлчлахаар төлөвлөсөн бол 11 дүгээр сард хамтын ажиллагааны 5 жилийн ойн арга хэмжээг Шизүока мужид тэмдэглэхээр болжээ.

Х.Эрдэнэбулган

関連ニュース