Аварга малчдын шагналыг хотонд гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-10 11:36:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгаас үхэр жилийн босгон дээр аймгийн аварга малчин шинээр 32 тодорсон билээ. Тэгвэл өнгөрөгч өдрүүдэд аймгийн удирдлагууд аварга малчдын шагналыг хотонд нь очиж гардуулан өглөө. Буянт малынхаа үр шимийг хүртэн, малчид өнтэй сайхан өвөлжиж байна гэдгийг тэд онцлов.

Энэ жилийн тухайд Мөнххаан сумаас 30 жилийн дараа эмэгтэй аймгийн аварга малчин тодорсон нь Д.Ундармаа байлаа. Тэрээр бага наснаасаа эхлэн эцэг эхээ даган мал маллах арга ухаанд суралцсан байна.

Харин 32 аварга малчны хамгийн залуу нь Баяндэлгэр сумын Дэлгэр багийн малчин Д.Алтанхуяг байна. Тэрээр 33 насандаа аймгийн аварга малчны болзлыг хангасан зэрэг нь онцлог байлаа. 

関連ニュース