Хөдөлгөөн хязгаарлах, хөл хорионы дэглэмийн хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-10 15:03:22

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын баг хуралдаж яаралтай авч хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Засаг даргын хязгаарлалтын дэглэм тогтоох тухай 1 дүгээр сарын 28-ны захирамжийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байсныг, 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгалаа. 

Дээрх хугацаанд хөдөлгөөний хязгаарыг чангатгаж, холбогдох байгууллага, үйл ажиллагаа явуулж буй постуудад чиглэл өгч ажиллахаар боллоо. Мөн АОК-ын гишүүдийг сум хариуцуулан ажиллах хуваарь гаргаж, үүрэгжүүлэв. 


Үргэлжлээд нийслэлээс зорчин ирсэн иргэн бүрээс түргэвчилсэн оношлуураар давтан шинжилгээ авч, иргэдээ татах ажлыг зохион байгуулж буйтай холбогдуулан 3000 ширхэг түргэвчилсэн оношлуур, бусад шаардагдах тоног төхөөрөмж зэргийг нөөцлөх тухай хурлаар шийдвэрлэлээ.

関連ニュース