Архангай аймгаас улсын хошой аварга малчин нэг төрөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх, улсын аварга саальчин” шалгаруулах журмаар улсын аварга малчин өрхүүдийг шалгаруулсан байна. XVII жарны төмөр хулгана жилийн “Улсын аварга малчин өрх” Архангай аймгаас арав шалгарч, нэг улсын аварга саальчин, нэг улсын аварга тариаланч, нэг улсын хошой аварга малчинтай боллоо.
"УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН"-аар:
- Батцэнгэл сумын Дэл багийн малчин Л.Айлтгүйбаатар
"УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН"-аар
- Булган сумын Тусгалт багийн саальчин Б.Батцэцэг
"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-оор
- Төвшрүүлэх сумын Багахангай ХХК
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар
1. Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Б.Сүхбат,
2. Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Ц.Пүрэвдорж,
3. Хотонт сумын Бургалтай багийн малчин Ж.Батсайхан,
4. Ихтамир сумын Бугат багийн малчин Ж.Мөнхбат,
5. Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Б.Дашдаржаа,
6. Хашаат сумын Жаргалант багийн малчин Ж.Батсуурь,
7. Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн малчин Ж.Дарханбаатар,
8. Цэнхэр сумын Орхон багийн малчин С.Бадмаагарав,
9. Өгийнуур сумын Тоглох багийн малчин М.Отгонбат
10. Өлзийт сумын Бодонт багийн малчин Ж.Баатаржин нарын арван малчин өрх шалгарсан байна.
