Швейцар улс хязгаарлалтаа сулруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ.
/Bloomberg/. Швейцар улс даваа гаргаас цар тахлын улмаас тогтоосон
хязгаарлалтаа зөөлрүүлж, дэлгүүр, музей, номын сан, амьтны хүрээлэнгүүдээ
нээжээ.
Үүнээс
гадна хувийн арга хэмжээнд оролцуулахыг зөвшөөрсөн хүний тоог 5-аас 15 болгож
нэмэгдүүлсэн байна. Харин зоогийн газрууд 3 дугаар сарын 22-ныг хүртэл хаалттай
хэвээр байхаас гадна иргэд 1.5 метрийн зай барих шаардлагыг хэрэгжүүлсээр байх аж.
Нэгдүгээр сарын 18-наас өнөөдрийг хүртэл зөвхөн хүнсний дэлгүүрүүд, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж буй худалдааны цэгүүд л үйл ажиллагаагаа бүрэн явуулж байсан аж. Даваа гаргаас эхлэн 16-гаас 20 насныхны спортын, соёлын арга хэмжээнд оролцогчдын тоонд тавьсан хязгаарлалтыг цуцалжээ.
Швейцарын
Засгийн газар дараагийн удаад 3 дугаар сарын 22-нд хязгаарлалтыг зөөлрүүлэх
төлөвтэй байна. Энэ талаарх эцсийн шийдвэрээ 3 дугаар сарын 19-нд албан ёсоор
мэдэгдэх аж. Дараагийн үе шатанд спортын уралдаан, тэмцээнүүдийг зааланд зохион
байгуулах асуудлыг хөндөж магадгүй байна. Түүнчлэн зоогийн газрууд үйлчилгээгээ гадна байрлах талбайд явуулж магадгүй байна.