Энэтхэг дэх вакцин үйлдвэрлэлийг Австрали, АНУ, Япон санхүүжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-10 14:48:02

ВАШИНГТОН. /Reuters/. Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээний орнууд болох Австрали, Энэтхэг, АНУ, Япон улсын удирдагчид 3 дугаар сарын 12-нд болох яриа хэлэлцээний хүрээнд Энэтхэг дэх коронавирусний вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд санхүүжилт олгохоо мэдэгдэнэ.


Тодруулбал, Америкийн “Novavax”, “Johnson & Johnson компаниудын вакцины Энэтхэг дэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах аж. Тийнхүү санхүүжүүлж буй нь үйлдвэрлэлийн саатлыг бууруулах, вакцинжуулалтыг хурдасгах, коронавирусний шинэ хувилбаруудтай тэмцэх зорилготой юм. Энэтхэгт үйлдвэрлэгдсэн вакцинуудыг Зүүн Өмнөд Азийн орнуудад хэрэглэнэ. 


Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээний бүлгийн орнууд ажлын түвшинд тогтмол уулзалт хийсэн бөгөөд баасан гарагт болох уулзалт нь дөрвөн улсын удирдагчдын түвшинд хийгдэх анхны уулзалт болно хэмээн АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жен Псаки өмнө нь мэдэгдсэн байна.  

関連ニュース