Санхүүч Аав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ахмад санхүүч Ж.Бугалжаа гуайн охин Б.Энхтуяа аавынхаа талаар дурсамж хуваалцлаа.
Санхүүч-аав
Аав хүн бол үр хүүхдийнхээ хувьд үгээр илэрхийлж, үзгээр
зурагдахгүй том ертөнц. “Аав минь надад яаж амьдрахыг зааж байгаагүй ч үйл
хөдлөл, үлгэр дуурайллаараа хэрхэн амьдрахыг сургасан”. Би ааваараа
бахархаж, ааваараа л бардамнах дуртай.
Аавыг
минь Ж.Бугалжаа гэдэг гаднаас нь харахад намхан, шар хөгшин. Өдгөө
80 гаруй настай, долоон
хүүхдийн аав эгэл нэгэн.
Манай
аав Манхан сумын харьяат санхүүгийн Бугалжаа гэхээр Ховдынхон андахгүй л дээ.
Энэ хүний толгойд Ховд аймгийн төсөв бүхэлдээ багтаж явсан үе саяхан. Тус
аймгийн ерөнхий санхүүчийн ажлыг аав минь олон жил хийсэн юм.
Тэр
үед компьютер гэж байгаагүй бүх зүйлийг гараар, сампингаар хийдэг байсан. Аав
минь санхүүч гэдэг мэргэжлийн үнэ цэн бүрийг мэдэрч, түүнийгээ амьдралдаа
шингээж явлаа.
Бид
сэхээтэн айлын хүүхэд гээд бусдаас илүү идэж, илүү сайхныг өмсөж зүүгээгүй. Олны
жишгээр л том нь багаа хардаг байв.
Одоогийн
халдвартын эмнэлгийн суурин дээр хашаандаа гурван гэрээр хөрш
болж амьдарч байсан.
“Ааваа та тэр
үед байшинд орж болоогүй юм уу?”
гээд асуухад болох л байсан даа. Та нарыг залхуу болохоос сэргийлэх зорилгоор байранд
ороогүй гэж хэлдэг
юм. Одоо бодоход үнэний ортой үг шүү.
Социализмын
үеийн хүмүүс ямар ч завгүй, үр хүүхдэдээ зарцуулах цаг бараг байдаггүй байсан
санагддаг. Ажлын зургаан өдөртэй. Хагас сайн, бүтэн сайн өдөр гэж ярьдаг
байсан. Бараг завгүй хирнээ аав минь амралтын
өдрөөр ээжид тус дэм болж гэрийнхээ ажлыг яг таг амжуулдаг байлаа.
Мод
хөрөөдөх, толгой шийр хуйхлах, боорцог хийх гэх мэт. Хэрчсэн гурилыг бүтэн долоо хоног
хэрэглэхээр нөөцлөн бэлтгэдэг
байж билээ.
Аавыг
минь олон хүмүүс харамч өөрөө өөрөөсөө ч харамладаг гэж ярьдаг. Би энэ үгийг сонссон
ч сонсоогүй юм мэт өнгөрөөдөг. Учир нь миний аав хамгийн өглөгч хүн. Өөрөөсөө
харамлан байж хуримтлуулсан мөнгөө хэн нэгэнд чухал хэрэг болоод зориод “зээлээч”
гээд ирэхэд өгөөд л явуулдаг байсан.
Урт
хугацаанд ашиглаад буцаан өгдөг хүн байна, өгдөггүй нэгэн байсан л байх. Аав
минь тэр хүмүүсээс мөнгөө төл гэж хэзээ ч нэхэж байгаагүй. Одоо ч ааваас минь
мөнгө зээлээд явж байдаг.
Мөнгө
олохоос илүү зарцуулах ухаан чухал гэдгийг бид нар багаасаа л харж өссөн. Мөнгөний
үнэ цэн, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун ба өөрийн гэсэн үзэл бодолтой байхад биднийг
үлгэрлэн сургаж ирсэн гэдгийг энд онцлон
хэлмээр байна.
Нэгэн
дурсамж өгүүлэхэд:
тухайн үед айл
бүхэн боорцог хийдэг. Ингэхдээ
өөх татаж, усанд
базаад “өөхөн
тос”-оо
өөрсдийн гараар бэлддэг
байсан. Аав бид хоёр амралтын өдрөөр татсан өөхийг усанд базах ажил хийж
байлаа. Миний залхуу хүрээд нэлээд өөхийг
хаях санаатай “ааваа Итгэл баян байсан
бол энэ өөхийг шууд хаях байсан тийм ээ” гэхэд
аав минь инээмсэглэж “Итгэл
баян байсан бол нэг ширхэг ч өөх үлдээхгүй хамж авах байсан”
гэж хэлж билээ.
Миний дургүй хүрсэн
ч өөрийнхөө хэмжээнд хийж дуусгасан. Мөн нагац эгч дэлгүүрээс худалдан авалт хийхэд 3
төгрөг 50 мөнгө дутаж, ааваас авч төлсөн. Дараа нь аавд 5 төгрөг өгсөн байна. Харин маргааш нь аав 1 төгрөг 50 мөнгө хариулж өгсөн. “Ах ёстой яс хүн шүү” гэж ярьдаг. Энэ үеэс би ажлыг чинь сэтгэлээсээ хийж дуусгах
ёстой гэдгийг ухаарч байлаа.
Аавын
дэргэд унтахад нуруун дээр үсэг,
тоо бичүүлж, улмаар түүнийг тааж тоглодог байв. Мөн бидний хүүхэд наснаас гүйлгэн гимнастик хийлгэж,
түүнийгээ дадал зуршил болгож чадсан.
Одоо
80 гаруй настай ч дасгалыг яг л дүрмийн дагуу тоогоор
нь хийж байна. Эндээс
аливаа зүйлд тууштай
байхын давуу талыг харж болох юм. Аав минь үнэтэй хувцас гэхээсээ илүү цэвэрхэн
хувцаст дуртай.
Хөдөлмөрч – аав
Аав
минь ямар ч ажлыг чин
сэтгэлээсээ хийдэг. Дараа хийнэ гэж аавын минь үгийн санд байхгүй юм шиг
санагддаг.
Тэртээ 1992 оны намар манайх сүүний хоёр
үнээ худалдан авснаар их ажил эхэлсэн. “Мал малладаг айлын унага, даага эрх. Малгүй айлын хүүхэд нь эрх” гэдэг үг байдаг даа.
Аав
орой 17:00
цагт ажил тараад тэрэг түрж төв гудамжаар
явж халгай өвс түүнэ. Өвлийн улиралд хоёр үнээнд усыг
нь бүлээн болгож, халгайг чанаж өгдөг байлаа.
Анх есдүгээр ангид байхдаа хөдөөний
малчин айлд очиж,
ишиг тэвэрч байгаад майлахаар нь шидчихээд зугтааж байж билээ. Дараа нь зуны амралтаараа мал маллаж, үхэр
саах, сүү цагаан
идээ боловсруулах гээд бүхий л ажилд суралцсан юм. Аав, ээж хоёр минь хөдөлмөрч хүмүүс болохоор
мал маш хурдан өссөн. Ээж аавыг бодоход бүх малыг зүсээр нь танина. Аав харин
тоолж л мэднэ дээ. Аав минь зүгээр
сууна гэж байхгүй нөгөө л
халгай өвсийг түүнэ. Үхрийн баас хатаана, арьс
нэхий элдэнэ хийхгүй ажил гэж ёстой байхгүй дээ. Хүний сурсан зүйлийг хэн ч авч чаддаггүй.
Ханийн түшиг-аавЭцэг эх минь хоёр чемидон бариад аавын ахын гэрт хуримаа
хийж байсан гэдэг. Бүх зүйлийг өөрсдийн гараар бүтээсэн болохоор бурхнаас
заяасан хосууд гэмээр.
Ээжийг
минь Н.Дарьжав
гэдэг.
Бас л Манхан сумын
гаралтай,
математик физикийн багш мэргэжилтэй. Айлын том охин боловч жижигхэн биетэй, жирийн нэгэн монгол бүсгүй. Түүнийг хичээл зааж байх үед
хайгаад байх шаардлагагүй,
хаана байгааг дуугаар нь чагнаад л олно.
Ээжийг
минь “цагаан
сарын баяр”-гүйгээр
төсөөлөхийн аргагүй. Сар шинийн
баяраар манайх
гэдэг айл танигдахын аргагүй “гоё” болчихсон мэт санагддаг байж билээ. Арга ч үгүй биз манайх тухайн үед
ганцхан
сар шинийн баяраар хэрэглэдэг орны бүтээлэг, хивстэй байсан. Түүнийг
гэртээ дэвссэн
байхад дахин,
дахин цэвэрлээд баймаар гоё байсан.
Би
одоо сар шинийн баяраар
гэрээ яаж ч цэвэрлэсэн
тэр үеийнх шиг хэзээ ч тийм гоё болдоггүй.
Тэртээ 1992 онд аав минь гэнэт ходоодны
шархтай,
бараг хавдар хэмээн оношлогдсон. Тухайн үед ээж минь жинхэнэ ханийн хайр, халамж, хүндлэл гэдгийг өөрийн биеэр
үзүүлж билээ.
Хоносон
усаар хэзээ ч хоол,
цай хийж өгөхгүй гээд өдөр бүр 10 литр багтаамж бүхий сав үүрч, “Улаан богочийн рашаан”-аас авч ирж, яг эмчийн заавраар
асарч байлаа. Үүний үр дүнд аавын
минь ходоодны өвчин эдгэрсэн. Одоо
ч эрүүл байна.
Аав
минь тамхи татахгүй,
архи хааяа нэг уудаг байсан.
Нэгэн удаа архи уугаад 30 төгрөгийн үнэ бүхий сумтай цагаан “үзэг” гээснээр дахин архи уугаагүй гэж
ярьдаг.
2010
оны намар ээж минь гэнэт харваж, ухаангүй хэвтэрт орж билээ. Аав
минь энэ үед ээжийг хөл дээр нь босгох гэж арга, аашаа барсан даа. Ээж минь долоон жил хэвтэрт
байсан. Зовлон гэдэг ухаантай хүний хамгийн нандин, агуу чанарыг ирлэн
гаргадаг. Оюун санаа, сэтгэлийн бяр тэнхээнд хүч оруулдаг гайхалтай увдистай юм
билээ.
Аав
минь сүүлдээ мэргэн,
түргэн,
аппарат оношилгоо гээд үзүүлээгүй
газар, хүнгүй
болж билээ. Тэр
үед аав,
ах хоёр ээжийг минь асарсан даа.
Ээж минь бурхны
орондоо залраад биднийг тэнгэрээс тольдон суугаа биз.
Аав
минь бараг хоол хийж чадахгүй,
ээжийг ажилтай үед хоёр төрлийн хоол хийдэг
байсан. Тэр нь чанасан мах, шөлтэй цууван. (Усыг нь тааруулж чадахгүй, дандаа
их хийдэг байсан. Тэгээд түүндээ гоё нэр өгчихсөн).
Одоо
аав минь хамгийн сайн тогооч болж, бүх
хоолыг асуудалгүй хийнэ. Аавын
брэнд хоол банштай цай.
Бараг л бүх баяраар
бид аавынхаа гэрт цуглаад банштай цайг уухаар ээжтэйгээ уулзсан мэт санагддаг.