“Ногоон байгаль” эко клуб байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-11 11:51:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн эко клубийн ахлагч сурагчдаас бүрдсэн “Ногоон байгаль” клуб байгуулжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр Ховд аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл дэргэдээ “Ногоон байгаль” эко клуб байгууллаа. Гишүүд нь Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн эко клубийн ахлагч сурагчдаас бүрдсэн аж. 

Ингээд сурагчид байгаль хамгааллын чиглэлд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагын зохион байгуулсан ажлыг үе тэнгийнхэндээ хүргэж, тэдний дуу хоолой болон ажиллах юм.

Тус клубийн сурагчдыг энэ сарын 10-нд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хүлээн авч уулзав. Улмаар клубийн сурагчдад хантааз, пудволк гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.   

関連ニュース