МАН “Хүнээ дэмжиж хамтдаа хөгжье” уриа дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн МАН 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн нээлтийн үйл ажиллагаагаа Сайншанд суманд байдаг намын байрныхаа өмнөх талбайд хийлээ.
Аймгийн ИТХ-ын 31 мандатын төлөө тус нам нийт 31 нэр дэвшигчийг намынхаа хурлаар тодруулжээ. Тус нам сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ удаагийн сонгуульд “Хүнээ дэмжиж хамтдаа хөгжье” уриаг дэвшүүлсэн аж.
Харин МАН-аас УИХ-ын 13 дугаар тойрогт “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан нэр дэвшсэн бол Говьсүмбэр болон Дорноговь аймгийн 8 сумыг хамарсан тойрогт Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нэр дэвшин өрсөлдөж байна.
Х.Эрдэнэбулган