Төрийн албаны шалгалтад 98 иргэн тэнцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-14-ний өдөр зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас нийт 98 иргэн тэнцжээ.
Энэхүү
шалгалтад нийт 395 иргэн оролцохоор цахим хэлбэрээр бүртгүүлсэн. Үүнээс 346 нь
шалгалтад оролцсоноос 98 иргэн буюу нийт оролцогчдын 28.32 хувь нь тэнцжээ.
Шалгалтад
тэнцсэн иргэдийн дүнг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор
баталгаажуулж, төрийн албаны нөөцөд бүртгэх аж.
Төрийн
албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулах ажлын баг коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, зохих хууль
журмын дагуу ажилласан байна.