Ховд аймагт 2395 ихэр төл гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-08 12:20:05

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 70.5 хувьтай үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  

Энэ жилийн тухайд нийт 1 сая 326.4 мянган хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 70.5 хувь буюу 935.3 мянга нь төллөсөн байна. 

Ховд аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 927.8 мянган төл бойжиж байна.

Мөн цаг агаарын төлөв байдал, зарим хүчин зүйлээс шалтгаалан 9935 төл мал хорогдсон аж.

Онцлоход, Ховд аймагт одоогийн байдлаар нийт 2395 ихэр төл мал гарчээ. Үүнд ихэр хурга 1318, ишиг 1076 байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ингэ ихэрлэсэн юм.  

  

関連ニュース