“Хүүхдэд ээлтэй Ховд” аян зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхдийн хөгжил, оролцоог идэвхжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор “Хүүхдэд ээлтэй Ховд” аян өрнүүлнэ.
Тус аяныг “Олон улсын гэр бүлийн өдөр”, “Хүүхдийг зодож
шийтгэхийн эсрэг олон улсын өдөр”-ийг угтан 21 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд орон нутагт хүүхэд хамгааллын зөрчлийг бууруулах,
хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн
эрхийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн ажлыг үе шаттай хийх ба Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөл, Дэлхийн
зөн Монгол олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр, Цагдаа, Онцгой байдал, Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага хамтран ажиллана.
“Хүүхдэд ээлтэй Ховд”
аяныг зохион байгуулах ажлын баг энэ оны дөрөвдүгээр сарын 21-нд цахимаар хуралдаж, цаашид
хэрэгжүүлэх 16 үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал, цахим сургалт,
хэлэлцүүлэг, хүүхэд хамгаалал, тэдний
аюулгүй байдлыг хангах чиглэлд уралдаан, нөлөөллийн үйл ажиллагаа, цахим эвент
зохион байгуулна. Мөн хүмүүжлийн эерэг арга, хүүхдийн аюулгүй байдал чиглэлээр
постер, сурталчилгааны материал хэвлэж олон нийтэд түгээх, гадна орчны самбарт байршуулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөө гаргажээ.