Сүүлийн 24 цагт 13 иргэн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 239 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр 8 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд: Эрдэнэбулган сумаас 6, Хайрхан сумаас 2 тохиолдол байна.
Тодруулахад, Эрдэнэбулган суманд батлагдсан нэг тохиолдол энэ сарын 23-24-ний хооронд буяны ажлаар Цэнхэр суманд очоод ирсэн гэх маршруттай байна. Цэнхэр сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, суманд 4-р сарын 24-ний өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тэг зогсолт хийлээ. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын тандалт судалгааг хийж, хавьтлуудыг тусгаарлах, тэдгээрээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Архангай аймагт нийт "Ковид-19" халдварын батлагдсан 266 тохиолдол болов. Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 153 тохиолдол
Хайрхан – 28 тохиолдол
Эрдэнэмандал – 56 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамирт – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 13 иргэн эмнэлгээс гарч, бүрэн эдгэрсэн 212 хүн гэрийн дэглэмд шилжлээ.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 28, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 15, Хайрхан сумын эмнэлэгт 5, Чулуут суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
- Ойрын хавьтлын хүний тоо: 2017
- Тусгаарлах байранд – 51
- Гэрийн тусгаарлалтад – 549 иргэн байна.
Нийт коронавируст халдварын батлагдсан 266 тохиолдлын хамгийн бага нь 2 настай бол хамгийн өндөр настай нь 83-тай, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 3.9 байна. Батлагдсан тохиолдлуудын 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй байна.