Дөрөвдүгээр тойргийн замыг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Засаг дарга энэ дөрвөн жилийн
хугацаанд Баруун-Урт сум доторх бүх авто замуудын бүтээн байгуулалт, засварын
ажлыг бүрэн хийж дуусгана гэж төлөвлөсөн. Одоогоор Баруун-Урт сумын дөрөвдүгээр
тойргийн замын ажлыг хийж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус замыг
7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү замын ажлын явцтай аймгийн Засаг дарга М.Идэрбат биечлэн танилцлаа. Тэрээр, хамгийн гол нь ажлаа чанартай гүйцэтгэж, товлосон хугацаандаа хүлээлгэж өгөхийг анхаарууллаа.
Энэ онд ОНХС-гийн нэг тэрбум
гаруй төгрөгөөр Баруун-Урт сумын хоёрдугаар тойргийн замд их засвар шинчлэлийн
ажил, мөн 3 дугаар багт 1,1 км хатуу хучилттай зам шинээр ашиглалтад орно. Харин 2021-2022 онд улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар Баруун-Урт сумын тавдугаар тойргийн 5,65 км зам, нэгдүгээр багт
хамаарах 3 км замын ажлыг шинээр хийнэ. Ингэснээр аймгийн төвийн авто замын
сүлжээ бүрэн шинэчлэгдэж дуусах юм.