Хот хооронд 7 хоногт дөрвөн удаа автобус явна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 22-ны 06.00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж,
орон нутагт хэрхэх талаар зохицуулалтыг хийлээ. Улмаар хот хооронд долоо хоногт
дөрвөн удаа нийтийн тээврийн автобусыг явуулахаар болов.
Ингэхдээ автобус өдөрт нэг удаа зөвхөн 08.00 цагаас явна. Баруун-Уртаас Улаанбаатар хот руу даваа, пүрэв, баасан, ням гарагт Улаанбаатараас Баруун-Урт руу лхагва, пүрэв, баасан, ням гарагт автобусыг явуулахаар
шийдвэрлэв. Харин
Улаанбаатар Эрдэнэцагаан руу долоо хоног
бүрийн ням гарагт нэг удаа автобус явах бол Онгон суманд үүссэн нөхцөл
байдалтай
холбоотойгоор Улаанбаатар
Дарьганга чиглэлийн автобусыг тодорхойгүй хугацаагаар хориглосон хэвээр байна.
Тасалбарыг цахимаар
болон халдвар хамгааллын дэглэм баримтлан кассаар борлуулах бөгөөд автобус нэг
удаа явахдаа 40 хүртэлх зорчигчтой байна. Тасалбарын үнэд ямар нэг өөрчлөлт
ороогүй.
Зорчигч иргэдийн тухайд вакцины бүрэн тунд хамрагдсан болон
халдвар аваад эдгэрсэн тохиолдолд батлах бичиг баримтыг үзүүлснээр ямар нэг шинжилгээ өгөлгүй шууд зорчино. Мөн гэрийн
ажиглалт, тусгаарлалтад орохгүй.
Вакцины эхний тунгаа хийлгэсэн, 2 дахь тунд хамрагдаагүй эсвэл 2 дахь тундаа хамрагдсан ч 14 хоноогүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч зорчино.
Хот хооронд өөрсдийн
унаагаар болон сум хооронд зорчих иргэдэд энэхүү журам адил үйлчилнэ.